“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монгол улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалын хүрээнд Монгол-Хятадын Экспо арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод 2015 оны 10 дугаар сарын 16-наас 19-ний хооронд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол, Хятадын талын ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 9 дүгээр сар 1-ний өдөр МҮХАҮТ-ын хурлын танхимд амжилттай явагдаж өнгөрлөө. Уг хуралдаанаар Хөх хотод зохиогдох үзэсгэлэнгийн хөтөлбөр, зохион байгуулалтын арга хэмжээний талаар хэлэлцэж, санал бодлоо солилцов. Дээрх уулзалтад Монголын талаас БОНХАЖЯ, БСШУЯ, ЗТЯ, ЭМСЯ, Алтанбулаг Чөлөөт Бүс болон Замын Үүд Чөлөөт Бүсийн Захирагчийн Ажлын Алба, Хөрөнгө Оруулалтын Газар, МҮХАҮТ зэрэг байгууллагуудын төлөөлөл, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Ардын Засгийн газарТамгийн газрын дарга Бао Гуанг Лин, Ардын Засгийн газрын боомтын захиргааны газрын дарга Гө Ган тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцов.