“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

2022 оны 03-р сарын 22-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаарх зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо.

Тус уулзалтанд Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлыг албаны төлөөллүүд, Азийн хөгжлийн банкны RIBS /Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл/-ийн зохицуулагч нар оролцсон.

“Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаа, шийдвэрлэх шаардлагатай ажлууд, сорилт ба шинэ боломжууд мөн Алтанбулаг боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлын явцын талаар тус тус зөвлөлдөн хэлэлцлээ.