“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН УДИРДЛАГУУД БНСУ-ЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ АГЕНТЛАГ/ КОТРА /-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

“Алтанбулаг” чөлөөт бүсэд логистикийн төв байгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн яам болон БНСУ-ын сангийн яамны дэмжлэгтэйгээр КОТРА худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагтай хамтран ажиллаж байна. 

2022.02.14-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн төлөөлөгчидтэй “Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА-ны удирдлагууд уулзлаа. 

 

Энэхүү уулзалтаар “Алтанбулаг” чөлөөт бүсэд байгуулах логистикийн төвийн ТЭЗҮ-г боловсруулах, орон нутгийн орчны суурь судалгааны ажлын талаар санал бодлоо солилцсон. 

Судалгааны баг тус чөлөөт бүсэд 2 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд ажиллахаар болов. Уг судалгааны ажил амжилттай болсноор “Алтанбулаг” чөлөөт бүсийн  60 га газарт Ази-Европийг холбосон хамгийн том хуурай газрын логистикийн төв, олон улсын хуурай боомт(Dry Port) болгон хөгжүүлэх боломж бүрдэнэ.