“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСЭД БАЙНГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ААН-ҮҮДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч ААН-үүдтэй ээлжит уулзалтаа хийлээ.

undefined

Энэхүү уулзалтад “Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч, Захирагчийн ажлын албаны дарга болон хэлтсийн дарга нар оролцож 2020 оны эхний хагас жилд хийгдсэн ажлын тайланг танилцууллаа. Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд:

  • КТП-405  дэд өртөөнөөс ААН-үүд рүү татсан  цахилгааны кабелийг шинэчлэж хүчин чадлыг нэмэгдүүлэх.
  • КТП-424 дэд өртөөний анкер тулгуур ба хуурай салгуур солих.
  • Түр гарцан дээр байрлуулсан Гааль, хилийн цэрэг-бүртгэлийн байруудад шинээр кабел татаж  дулаан өгөх

зэрэг асуудлуудыг хэлэлцэн ААН-үүдийн өөрийн хөрөнгө оруулалтаар шийдэж хамтран ажиллахаар боллоо.

undefined