АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ

“Эдийн Засаг, Хөгжлийн яамны захиалгаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил 35/10 кВ 2х4000 кВа дэд станцын барилга угсралтын ажил, 10кв-н хуваарилах байгууламж, 2х630 кВа чадалтай хаалтай дэд өртөөний барилга угсралтын ажлыг

 “Улаанбаатар электромонтаж” ХХК-тай  15,296,668,018 (арван таван тэрбум  хоёр зуун ерэн зургаан сая  зургаан зуун найман мянга арван найм) төгрөгийн төсөвт ажлыг гүйцэтгүүлэхээр  2022 оны 3 сарын 30-ны өдөр  № ЭЗХЯ/63 гэрээ байгуулсан. 2022 онд улсын төсвөөс  200,000,000  ( хоёр зуун сая) төгрөгийн санхүүжилт авсан.Барилга угсралтын ажлын хүрээнд 

  • “Алтанбулаг” чөлөөт бүсийн 35/10Кв-ын 2*4000 чадалтай дэд станцын барилгын суурь ухаж,ул бетон цутгах, суурь хийх, барилгын өрлөгийн ажил 100%-тай хийгдсэн , бүс бетон цутгасан, хучилтын хавтан тавигдсан байна.
  • РП-2 дээр суурийн нүх ухаж, ул бетон цутгасан,суурийн ажил хийгдсэн, барилгын өрлөгийн ажил 20%-тай байна.
  •  ХТП-7 дээр суурь ухсан, ул бетон цутгасан, суурь хийгдсэн.
  • ХТП-8,6,5,4,3,2,1 дээр суурийн нүх ухсан, ул бетон цутгасан 1%-ын гүйцэтгэлтэй ажлууд хийгдсэн байна.