ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЗГын 1997 оны 152р тогтоолд

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 291

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ     

            Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн     2 дахь хэсэг, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Газрын төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоолд дор дурдсан агуулга бүхий 4 дүгээр хавсралт нэмсүгэй:

Засгийн газрын 1997 оны 152 дугаар

         тогтоолын 4 дүгээр хавсралт

АЛТАНБУЛАГ, ЗАМЫН-ҮҮД, ЦАГААННУУРЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН

1 ГА ГАЗРЫН СУУРЬ ҮНЭЛГЭЭ (төгрөгөөр)

Чөлөөт бүсийн нэр

1 га газрын суурь үнэлгээ (төгрөг) (газар ашиглалтын зориулалтаар)

Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ

Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл

1

Алтанбулаг

120,000,000.0

  80,000,000.0

2

Замын-Үүд

150,000,000.0

120,000,000.0

3

Цагааннуур

  20,000,000.0

  14,000,000.0

 

            2. Чөлөөт бүсийн 1 га газрын төлбөрийн хязгаарыг түүний суурь үнэлгээний 1,0 хувь байхаар тогтоосугай.

            3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Газрын  төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “З дугаар хавсралтын ёсоор” гэсний дараа ““Чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ”-г 4 дүгээр хавсралтын ёсоор” гэж нэмж, “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн газрын төлбөрийн тухай” Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

            Монгол Улсын Ерөнхий сайд                                                     Ч.САЙХАНБИЛЭГ

            Барилга, хот байгуулалтын сайд                                               Д.ЦОГТБААТАР