“Алтанбулаг” чөлөөт бүсэд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт”-ын мэдээ №/Алтанбулаг-ГТ-2018/01/

“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт зарлах тухай” 2018 оны 06 дугаар сарын 21-ний А/157 тоот  захирамжийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байршилтай “Алтанбулаг” чөлөөт бүсийн “Үйлдвэрлэл”, “Худалдаа, үйлчилгээ”-ний бүсэд зориулалтын дагуу газар эзэмших, ашиглах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын дунд төсөл сонгон шалгаруулалтыг зарласан.

Үүнд:

  1. “Үйлдвэрлэл”-ийн зориулалттай бүсэд нийт 2 га хүртэл газар;
  2. “Худалдаа, үйлчилгээ”-ний зориулалттай бүсэд 1 га хүртэл газар.

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл төсөл хүлээн авч мөн өдрийн 10.20 цагт төслийн нээлтийг хийсэн.

“Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгаа”-г нийт 4 аж ахуйн нэгж авсан бөгөөд үүнээс 1 аж ахуй нэгж төсөл ирүүлсэн.