“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх асуудлаар видео хурал хийв.

“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын шинжээчдийн түвшний видео хурлыг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.

Гурван талын шинжээчдийн түвшний видео хурлыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын захирал Е.Н.Попов, Хятадын талаас Хөгжил, шинэчлэлийн хорооны Баруун бүсийг хөгжүүлэх газрын дэд захирал Шяо Вэймин нар тус тус ахалж, гурван улсын холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо. Талууд “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хэрэгжилтийг урагшлуулах хамтарсан механизм байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн агуулгыг хурлын үеэр хэлэлцэн тохиролцов.