ЧӨЛӨӨТ БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТААТАЙ НӨХЦЛҮҮД

Хөрш зэргэлдээ томоохон зах зээлтэй

  • Монгол улс байгалийн асар их баялагтай ОХУ-ын Сибирийн бүс болон эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа Хятад улстай хил залган оршдог бөгөөд хоёр хөрш болон гуравдагч зах зээл рүү чөлөөтөй нэвтрэх чухал гарц болдог.

Экспорт, импортын боломжууд

  • Чөлөөт бүсэд барааг хилийн чанадаас оруулахад импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй; Монголын барааг гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад экспортын гаалийн албан татвартай бол түүнийг ногдуулж, нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгоно.
  • Чөлөөт бүсээс барааг хилийн чанадад гаргахад экспортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй.
  • Монгол улс 1997 онд дэлхийн худалдааны байгууллагын гишүүнд элссэнээр Европын Холбооны Улс руу 7200 нэр төрлийн барааг ямар нэгэн тарифын хязгаарлалтгүй, хөнгөлөлттэй нөхцлөөр оруулах боломж бүрдсэн.
  • Монгол улсын Засгийн газар "давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг 33 улстай, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах 2 талт хэлэлцээрийг 39 улстай байгуулсан.