“Алтанбулаг” чөлөөт бүсийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт явагдлаа.

“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах тухай” 2017 оны А/51 тоот  захирамжийг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байршилтай “Алтанбулаг” чөлөөт бүсийн “Агуулах”, “Үйлдвэрлэл”, “Тээвэр логистик”-ийн бүсэд зориулалтын дагуу газар эзэмших, ашиглах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын дунд төсөл сонгон шалгаруулалтыг зарласан.

Үүнд:

  1. “Агуулах”-ын зориулалттай бүсэд нийт 5 га хүртэл газар;
  2. “Үйлдвэрлэл”-ийн зориулалттай бүсэд нийт 7 га хүртэл газар;
  3. “Тээвэр, логистик”-ийн зориулалттай бүсэд 15 га хүртэл газар.

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл төсөл хүлээн авч мөн өдрийн 12.00 цагт төслийн нээлтийг хийсэн.

 “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгаа”-г нийт 15 аж ахуйн нэгж худалдан авсан бөгөөд 6 аж ахуй нэгж төслөө ирүүлсэн.

 Үүнд:

  1. “Дэвсэг хайрхан” ХХК,( Идэвхжүүлсэн нүүрсний үйлдвэрлэл, 0,8 га)
  2. “Investment world3 PTE.LTD ( Агуулахын бүс-Дата төв, 2 га)
  3. “Си Ай Ти И Эс Монголиа” ХХК, (Мах боловсруулах үйлдвэрлэл, 0,5 га)
  4. “Юнайтед хүүлсэйл Монголиа” ХХК, (Логистикийн бүс, 20 га)
  5. “Мэнэн Агро” ХХК, ( Гурилын үйлдвэрлэл, 2 га)
  6. “Фрийзоне трейдинг” ХХК (Үйлдвэрлэл, 1 га)

Үүнээс 5 ААН-ийн төслийг хүлээн авч, “Фрийзоне трейдинг” ХХК хуулбар хувь ирүүлээгүй учир төслийг буцаасан.

     2017 оны 11 дүгээр 02-ны өдрийн А/81 тоот захирамжаар байгуулагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг” 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж төсөл тус бүрийг дүгнэсэн. Ингээд ажлын хэсгийн дүгнэлтээр “Юнайтед хүүлсэйл Монголиа” ХХК-ийн төсөл шаардлагыг огт хангаагүй учир үнэлэлгүй хасах шийдвэр гаргаж, “Си Ай Ти И Эс” ХХК-ийн төслийг үнэлсэн боловч хангалтгүй оноо авсан учир энэхүү 2 төслийг хасах шийдвэр гаргасан.

“Investment world” PTE.LTD нь төслийн шаардлагыг маш сайн хангаж хамгийн өндөр оноог авсан. Мөн түүний дараагаар орсон “Мэнэн агро” ХХК, “Дэвсэг хайрхан” ХХК-иудыг дэмжин гэрээ байгуулах нь зүйтэй гэсэн санал гарсан.