ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

  Засгийн газрын 153 дугаар тогтоолоор 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх түр журам батлагдсантай холбогдуулан ОХУ-ын Улан-Үд хотын захиргаа, ОХУ-ын Эрхүү мужын захиргаа, Монгол улсаас ОХУ-ын БНБУ-д суугаа консулын газар, бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс хэрхэн нээлтээ хийх цаашид чөлөөт бүс байнгын дэглэмд шилжин ажиллах талаар мэдээлэл хийж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.