ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ИРҮҮЛСЭН ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭМДЭГЛЭЛ

ИРҮҮЛСЭН ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭМДЭГЛЭЛ

                                  2017.04.03                                                                                                           Улаанбаатар хот

          Төсөл хүлээн авах хугацаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлагдсаны дагуу /”Өдрийн сонин”, Altanbulag.gov.mn  вебсайт/ 2017 оны 01 дүгээр сарын 24-өөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 12.00 минутанд хаагдаж, төслийн нээлтийн ажиллагаа мөн өдрийн 12.00 цаг 10 минутанд “Алтанбулаг” чөлөөт бүсийн 1110 тоот өрөөнд сонгон шалгаруулалтад саналаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хамт эхлэв.

Нийт 12 аж ахуй нэгж “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгаа”-г авсан ба төслөө 3 компани ирүүлсэн. /Үүнд: “СОБУ” ХХК, “Милан пропертийз” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК/.

Үүнээс “СОБУ” ХХК төсөл ирүүлэх шаардлагыг хангасан учир төслийг сонгон шалгаруулалтад оруулахаар хүлээн авав. “Милан пропертийз” ХХК, “Монцемент” ХХК-иуд төсөл ирүүлэх шаардлагыг хангаагүй учир төслүүдийг буцаав.

undefined

undefined

undefined