“Алтанбулаг" чөлөөт бүсэд дараах байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт

2015 оны 10 дугаар сарын 25

"Алтанбулаг" Чөлөөт бүсийн Захирагчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн А/80 дугаар Захирамжийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах “Алтанбулаг чөлөөт бүсэд дараах байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

undefined

Үүнд:

“Агуулах ложистик, Тээвэр”-ийн зориулалтаар нийт 3,5 га газар.

Жич: Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн төсөлд шаардагдах хэмжээний газарт төслөө бичиж ирүүлнэ.

Шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх болон төсөл хүлээн авах хугацаа;

2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0900цагаас эхлэн 14 хоног буюу 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 1200цаг хүртэл хүлээн авна.

Төсөл хүлээн авах хаяг; Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1110 тоот

Баримт бичиг хүлээн авахад 12 500 төгрөг

Төслийн баталгаа /Тухайн хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 0,1%/

Тодруулга авах мэргэжилтэн: Я. Хатанбаатар

Холбоо барих утас: (976-51) 264423, 261430, 9899-3990

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: www.altanbulag.gov.mn

Алтанбулаг Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба