Евразийн Эдийн засгийн холбоо болон Монголын бизнес эрхлэгчдийн дээд хэмжээний ажил хэргийн уулзалт боллоо.

Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Сайд В.Н.Корешков болон Монголын бизнес эрхлэгчдийн дунд дээд хэмжээний ажил хэргийн уулзалт зохион байгуулагдлаа.undefined

 Тус уулзалтад Евразийн эдийн засгийн комиссын талаас ЕАЭЗХ-ын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн нормативын  баримт бичиг, Мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход тавигдах шаардлага, гуравдагч орны үйлдвэрүүдэд хамтарсан шалгалт, хөнгөн үйлдвэрийн болон бусад төрлийн бараа, бүтээгдэхүүний аюулгүй байдлын техникийн зохицуулалтын систем, ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход тавигдах шаардлага зэрэг асуудлуудыг хариуцсан газрын дарга, орлогч дарга, зөвлөх, МУ-д суугаа ОХУ, Беларусь, Казахстаны Элчин сайдын Яамны худалдааны атташе, эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх, төлөөлөгчид тус тус оролцлоо. 

undefined

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн-орнууд хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, техникийн зохицуулалтын талаар Сайд В.Н. Корешков илтгэл тавьж, Монголын бизнес эрхлэгчдийн худалдааны тарифын техникийн зохицуулалтын талаархи асуултад хариулт өгч, нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

undefined

 Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар Гадаад Харилцааны Яамтай эрчимтэй хамтран ажиллаж байна.