ОХУ-ЫН ЛИНДАБ БИЛДИНГС ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

   Монгол улсын ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн төлөөлөл МУ болон БНХАУ хооронд Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлаар холбогдох судалгаа хийхээр 2015 оны 06 сарын 15-19 хооронд БНХАУ болон Казакстан улсын Хоргос боомт дахь хил дамжсан чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Хоргосын чөлөөт бүс нь 2006 онд Казакстаны ерөнхийлөгч, Хятадын удирдагч нар гэрээнд гарын үсэг зурснаар байгуулагдсан.Одоогоор дэлхий дээрх хил дамжсан анхны чөлөөт бүс юм.Зүүн Азийг дундад Ази болон Европ тивтэй холбосон эртний түүхт Торгоны зам дагуу байрлах газар зүйн нэн таатай нөхцөлтэй. Хятадын тал агуулах, аялал жуулчлал, зочид буудал, худалдаа, ложистик, үйлдвэрлэлийн бүстэй байхаар төлөвлөснөөс худалдааны үйл ажиллагаагаа эхэлсэн. 2014 оны байдлаар тус чөлөөт бүсэд 4 сая иргэн зорчиж 1 тэрбум долларын 250 мянган тн бараа эргэлт хийснээс Хятадын талын экспорт 750 сая доллар, Казакстаны талын экспорт 250 сая долларт хүрсэн тухай Хоргосын чөлөөт бүсийн захирагч мэдэгдсэн. Өдөрт 10 мянга орчим зорчигч үйлчлүүлдэг бөгөөд чөлөөт бүсээс худалдан авсан барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад 8000 юань хүртэлх буюу ойролцоогоор 2 сая 400 мянган төгрөгийн барааг татваргүй нэвтрүүлдэг.Дээрх хөнгөлөлт нь худалдаачдын урсгалыг тогтмол нэмэгдүүлж байдаг. Казакстаны тал одоогийн байдлаар албан ёсоор үйл ажиллагаа эхлээгүй байгаа боловч худалдаа, сургууль, аялал жуулчлал, рашаан сувилал, дундад Азийн соёлын онцлогийг харуулсан үйл ажиллагаа явуулахаар зэхэж байна. Хоёр тал хил гаалийн тогтвортой найрсаг бодлого баримталдаг бөгөөд чөлөөт бүсэд зорчсон иргэн орсон газраараа буцаж гардаг байхаар зохицуулагдсан байна.