ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ

  Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга,

“Алтанбулаг”   чөлөөт   бүс ,”Замын-Үүд ” 

чөлөөт  бүс, “Цагааннуур”чөлөөт бүсийн

 Захирагчийн хамтарсан  ................. тоот

тушаал, захирамжийн 1 дүгээр хавсралт

 

ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭД

БОЛОН ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ

ТУСГАЙ ЖУРАМ

    Нэг. Нийтлэг үндэслэл

1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн  улсын бүртгэлийн тухай хууль,  Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэж Чөлөөт бүсийн гэрчилгээ / цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх / олгох, бүртгэхээс татгалзах, бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

Хоёр. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх

2.1. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуулийн этгээд чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээ                         авахын тулд Захирагчийн ажлын албанд дараах  бичиг баримтыг бүрдүүлж өгнө  Үүнд:

2.1.1. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл

2.1.2. Үүсгэн байгуулагчийн баримт бичгийн хуулбар

2.1.3. Бүртгэлийн хураамж төлсөн баримт

2.1.4. Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт

2.1.5. Шаардлагатай тохиолдолд итгэмжлэл

2.1.6. Хамтран ажиллах гэрээ  / Чөлөөт бүсийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалтад хамаарах хуулийн этгээдэд/

2.2. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба өргөдлийг хүлээн авч ажлын 5 хоногийн дотор хянаж, хуульд заасан шаардлага хангасан бол бүртгэлийн гэрчилгээ олгоно.

2.3. Чөлөөт бүсэд үйл  ажиллагаа явуулах хуулийн этгээдийг бүртгэхдээ чөлөөт бүсийн жагсаалт үйлдэж бүртгэлийн жагсаалт үйлдэж, хувийн хэрэг хөтөлж, албан ёсоор веб хуудсанд байршуулна

2.4. Чөлөөт бүсэд бүртгэгдсэн хуулийн этгээд нь  бусад байгууллагуудтай  гэрээний  үндсэн дээр хамтран ажиллах болно. Энэхүү гэрээ нь Захирагчийн ажлын албатай байгуулсан  хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үйлдвэрлэл, үйлчилгээний хэлбэр, үйл  ажиллагааны чиглэлд нийцсэн байна.

Чөлөөт бүсэд бүртгэгдсэн хуулийн этгээдийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

2.5. Хуулийн этгээд нь гэрээ, дүрэмд орсон өөрчлөлтийг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд ажлын 5 хоногийн дотор мэдэгдэж, хөрөнгө оруулалтын гэрээ болон гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг хийлгэнэ

2.6. Хуулийн этгээд нь гэрээ, үйл ажиллагааны чиглэлдээ өөрчлөлт оруулахад дараах материалыг  бүрдүүлнэ. Үүнд:

2.6.1. Өөрчлөлт оруулах тухай албан хүсэлт;

2.6.2. өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч болон эрх барих  дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол / шийдвэр /

2.6.3. Шинэчилсэн гэрээ, дүрэм эсхүл дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт;

2.6.4. Хөрөнгө оруулалтын гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт;

2.6.5. Бүртгэлийн хураамж төлсөн баримт;

Гурав. Чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэхээс татгалзах, хасах

3.1. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу болон  бусад шалтгаанаар  хуулийн этгээдийг бүртгэхээс татгалзсан бол энэ тухай өргөдөл гаргагчид албан бичгээр хүргүүлнэ.

3.2.  Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг дараах үндэслэлээр чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасна. Үүнд:

3.2.1. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлээгүй

3.2.2.  Үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа нь өөрөөс  хамаарах шалтгаанаар  тасалдсан, зогссон

3.2.3.Дампуурсанд тооцогдсон, татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан

3.2.4. чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын  гэрээний хугацаа дууссан, аль нэг талын санаачилгаар хөрөнгө оруулалтийн гэрээ цуцлагдсан

3.2.5. Чөлөөт бүсэд гэрээгээр хамтран ажиллаж буй  хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хугацаа  дууссан, гэрээ нь цуцлагдсан эсхүл хүчингүй болсон

3.2.6. Хуульд заасан бусад үндэслэл

3.3. Хөрөнгө оруулалтын гэрээ  цуцлагдсан тохиолдолд бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх ашиглуулах гэрээ, гэрчилгээ нэгэн адил цуцлагдсанд тооцож, хүчингүй болно.

3.4. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны дараа  бүртгүүлэх хүсэлт  дахин гаргаж болно.

3.5. Хуулийн этгээдийг бүртгэлээс хасахад дараах материалыг бүрдүүлж хувийн хэрэгт хавсаргаж, архивд  шилжүүлнэ. Үүнд:

3.5.1. Гэрээг цуцлах тухай чөлөөт бүсийн Захирагчийн шийдвэр

3.5.2.  Чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээ  / эх хувь /

3.5.3.  Чөлөөт бүсэд Газар эзэмшүүлэх / ашиглуулах / гэрчилгээ  / эх хувь /

3.6. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба хуулийн этгээдийг бүртгэлээс хассан тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт бичгээр мэдэгдэнэ. 

Дөрөв. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг улсын

бүртгэлд бүртгэх

4.1.  Чөлөөт бүсэд хуулийн этгээдийг шинээр бүртгэх түүний мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулах, улсын бүртгэлээс хасах, татан буулгах эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн бүртгэлийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмыг баримтална.

4.2.  Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн нэрнийн ард “Чөлөөт бүс” гэсэн тодотголыг бичнэ.

4.3.   Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг шинээр болон түүний мэдээлэлд оруулах нэмэлт өөрчлөлтийг бүртгэхдээ  хуульд заасан шаардлага  хангасан бол ажлын 1 өдөр, гадаадын хөрөнгө  оруулалттай аж ахуйн нэгжийг ажлын 5 өдрийн дотор бүртгэж шийдвэр гаргана.

 4.4.  Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг  бүртгэхдээ  Чөлөөт бүсийн Захирагчийн албанаас олгосон гэрчилгээг үндэслэнэ.

          Тав.  Чөлөөт бүс дэх эд хөрөнгийн бүртгэл

 5.1.  Чөлөөт бүс дэх эд хөрөнгө өмчлөх  болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамд заасны дагуу бүртгэнэ.

5.2.  Чөлөөт бүсэд эд  хөрөнгийн эрхийг ажлын 5 хоногт багтаан бүртгэнэ

 

Зургаа. Бусад.

6.1. Чөлөөт  бүсэд үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээ, өргөдлийн маягтын загварыг УБЕГ-ын дарга, чөлөөт бүсийн Захирагч нар хамтран ажиллана.

6.2.  Чөлөөт бүсийн бүртгэлийн хураамжийн хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөөт бүсийн Захирагч нар тогтоож батална.

6.3. Чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээ нь зөвхөн тухайн чөлөөт бүсэд хүчин төгөлдөр үйлчилнэ.

6.4.  Чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах гэрээ байгуулсан хуулийн этгээд нь хамтран ажиллаж буй хуулийн этгээдтэй байгуулсан гэрээгээр цуцалсан тохиолдолд 30 хоногийн дотор Захирагчийн ажлын албанд бичгээр мэдэгдэнэ.

6.5.  Энэхүү журамтай холбоотой бусад  асуудлыг Монгол улсын хууль холбогдох тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 6.6.   Бүртгэлийн талаар тайлан мэдээг холбогдох хууль, журмын дагуу асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллагад улирал тутам хүргүүлнэ.

6.7.   Улсын бүртгэлийн байгууллага болон Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь мэдээллээ тухай бүр солилцон шуурхай  ажиллана.

 

....................ооОоо........................

 

 

 

 

     Улсын   бүртгэлийн  ерөнхий  газрын  дарга,

  “Алтанбулаг” чөлөөт бүс, “Замын-Үүд” чөлөөт

бүс, “Цагааннуур”чөлөөт бүсийн Захирагчийн

 хамтарсан ............ тоот тушаал, захирамжийн

  хавсралт

 

“..............................................” Чөлөөт бүсийн бүртгэлд бүртгүүлэх өргөдөл

 

Нэг. Үндсэн мэдээлэл

  1. Өргөдөл гаргасан огноо:
 
1.2. Хуулийн этгээдийн нэр: 
1.3. Хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэр 

 

1.4. хуулийн этгээдийн хууль ёсны хаяг, утас:

 

Аймаг нийслэл: ........................................................    Утас -1:..........................................................

Сум, дүүрэг: .............................................................    Утас-2:...........................................................

Баг, хороо:................................................................    Email хаяг:....................................................

Хороолол: ...............................................................     Факс: ...........................................................

Гудамж, байшин:.....................................................     Шуудангийн хаяг.........................................

 

Хоёр. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл

2.1 Охин, хараат компанийн тухайд толгой компанийн нэр, хэлбэр 
2.2Регистрийн дугаар: 
2.3Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн тоо: 
2.4Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ           / төгрөгөөр / 

 

 

2.5

 

 

      Үүсгэн байгуулагчийн

        нэр

Иргэний хувьд

Үүсгэн байгуулагчийн улсын харьяалал

Өмчийн хэлбэр

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувь

   Овог

 

Регистрийн дугаар

 

 

төгрөгөөр

валютаар

1.

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

 

 

6.

 

 

 

 

 

 

 

7.

 

 

 

 

 

 

 

8.

       

 

 Гурав. Хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой

 3.1.   Хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа:                           Хугацаа ......... жил

3.2. Эрхлэх үйл ажиллагааны чиглэл:

 

 

 

 

 

 

 

Дөрөв. Өргөдөл гаргагчтай холбоотой мэдээлэл

4.1.  Аль тохирох нүдэнд

тэмдэглэгээ хийнэ.

                                                                                                  Үүсгэн байгуулагч

                   Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд

 

                 Гүйцэтгэх удирдлага

               

4.2.

Овог:

 

4.3.

Эцэг / эх /-ийн нэр :

 

4.4.

Нэр:

 

4.5.

Регистрийн дугаар:

 

 

 

           _________________________                                       / __________________________ /

                      / гарын үсэг /                                                          / Гарын үсгийн тайлал /