Хятад улсын Тяньжин хотын Нункэн Бөхай хөдөө аж ахуйн групп “Алтанбулаг”чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцан, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Тяньжин Нункэн Бөхай Хөдөө аж ахуйн групп нь 2019 оны 4 дүгээр сарын 14-нд “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь очин танилцаж, 4 дүгээр сарын 16-нд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд хүрэлцэн ирж ажил хэргийн уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар чөлөөт бүсийн дэлгэрэнгүй танилцуулга тавигдаж группийн төлөөлөгчдийн сонирхож буй асуудлаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.
Тяньжин Нункэн Бөхай Хөдөө аж ахуйн групп ХХК нь 2012 оноос үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бусад үр тарианы чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цар хүрээний хувьд томоохон компани юм.