“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСЭД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛЛОО

өлөөт бүсийн тухай хуулийн 8.7, Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн  2021 оны А/38 тоот захирамжийг тус тус үндэслэн :

“Алтанбулаг” чөлөөт бүсийн 1, 6, 8, 9-р хэсгийн 4 байршлын 9 нэгж талбарт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, дуудлага худалдааг “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны 1109 тоот өрөөнд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14:00 цагт нээлттэй явуулав.

undefined
undefined

Тухайн дуудлага худалдаанд 9 нэгж талбарт оролцохоор нийт 87 санал ирүүлснээс дор дурьдагдсан ААН, хувь хүмүүс ялагч болов. Үүнд :

  1. Чөлөөт бүсийн 1-р хэсэгт Монхор орд констракшн ХХК, Дунд шанд дент ХХК, иргэн П.Мөнхбаяр, Мүгэн фүүдс ХХК, Дундын хаалга ХХК
  2. Чөлөөт бүсийн 6-р хэсэгт Юнайтед шиппинг ХХК, иргэн Б.Өлзийбаяр,
  3. Чөлөөт бүсийн 8-р хэсэгт Юнайтед шиппинг ХХК
  4. Чөлөөт бүсийн 9-р хэсэгт Б.Өлзийбаяр нар тус тус үнийн саналыг өсгөн хэлж ялагч болов.
undefined

Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.2-т заасны дагуу 2021 оны 09 дугаар сарын 03-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба дуудлага худалдааны ялагчаар тодорсон ААН, хувь хүмүүстэй “Газрын эрхийн дуудлага худалдааны ялагчтай гэрээ” байгууллаа.