“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2022” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. 47 дахь жилдээ зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Энэ удаагийн үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайваниас хүнс, ХАА-н бүтээгдэхүүн, ХАА-н тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсролын салбар, модны үйлдвэр, ус цэвэршүүлэх төхөөрөмж, тээвэр ложистикийн салбарын 70 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байна.

Уг олон улсын үзэсгэлэн худалдаанд “Алтанбулаг” чөлөөт бүсийн албан хаагчид оролцож ОХУ, Белорус улсаас оролцож байгаа аж ахуйн нэгжүүдэд чөлөөт бүсээ сурталчилан таниулж, гарын авлага брошур тараав.