Иргэн төрийн албанд томилогдох болон ажилд ороход ямар ямар бичиг баримт бүрдүүлж өгөх шаардлагатай вэ?

Хариулт: Иргэн төрийн албанд томилогдохдоо дараах бичиг баримт бүрдүүлнэ

Үүнд: 1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /маягт №1/

2. Сургууль төгссөн мэргэжлийн үнэмлэх, диплом, гэрчилгээний нотариатаар    баталгаажуулсан хуулбар

3. Ажилд орохыг хүссэн өргөдөл

4. Намтар /3 үеийн/

5. Иргэний үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар

6. Төрийн захиргааны албаны мэргэжлийн шалгалтад тэнцсэн материал

7. Урьд нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

8. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/

9. Цээж зураг 4 хувь /3x4/

Хариулт: Төрийн үйлчилгээний албан тушаалд тухайн иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиглуулна. Захирагчийн ажлын албаны дарга төрийн үйлчилгээний албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.

7 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаал

 7.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэгтэй.

9 дүгээр зүйл.Төрийн үйлчилгээний албан тушаал

 9.1.Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал юм.