ЧӨЛӨӨТ БҮСИЙНХЭН

Дэлхий даяар короновирусын халдвар цар тахал хэлбэрээр түгэн тархаж байгаа энэхүү онц байдлын үед “Алтанбулаг”  чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба /ЗАА/ нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдэд хүнсний барааны тусламж үзүүлэх ажлыг хөрөнгө оруулагчидтай хамтран зохион байгууллаа.

undefined undefined

Тус чөлөөт бүсэд байнгын үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч ААН-үүдийн бүрдүүлсэн 4.150.000 /дөрвөн сая нэг зуун тавин мянган/ төгрөгийн хүнсний барааг ЗАА-ны   холбогдох албан тушаалтнууд хүлээн авч, Алтанбулаг сумын ЗДТГ-т батламжийн хамт гардуулан өгөв.

undefined undefined

Эдгээр хүнсний бараа нь тус сумын Бүргэдэй-1, Суварга-2, Цөх-3 багуудын зорилтот бүлгийн 50 өрхөд хүргэгдэж байгаа юм. Алтанбулаг сумын  айл өрхөд  түлээ түлш,  мөн шуурхай жижүүрийн албаны болон Тамгын газрын албан хаагчдад витаминт хүнсийг түгээлээ.      

Энэхүү сайн  үйлсэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч Та бүхэндээ талархлаа илэрхийлье.

 

                                                                Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд