“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСЭД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

“Алтанбулаг” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах                                        төсөл сонгон шалгаруулалтын зар

Дугаар: Алтанбулаг-ГТ-2020/01

 

“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт зарлах тухай” 2020 оны А/09 тоот захирамжийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байршилтай “Алтанбулаг” чөлөөт бүсийн “Үйлдвэрлэлийн бүс”-д 5 га хүртэл газар, “Худалдаа, үйлчилгээний бүс”-д 1,2 га хүртэл газар, “Агуулахын бүс”-д 1 га хүртэл газар зориулалтын дагуу эзэмших, ашиглах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын дунд төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төсөл сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2016 оны 10-р тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.

Төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгаа”-г “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас 12500 төгрөгөөр худалдан авч төслөө бэлтгэнэ.

Төсөл хүлээн авах эцсийн хугацаа:

2020 оны 06-р сарын 22-ны өдрийн 10.00 цаг.

Төслийн нээлт: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1110 тоот өрөөнд, 2020 оны 06-р сарын 22-ны өдрийн 10 цаг 20 минутад нээнэ.

Төсөл хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1110 тоот

Харилцах утас: (976-51)261430, /www.altanbulag.gov.mn/

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд