"АЛТАНБУЛАГ" ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ НИЙТ АЛБАН ХААГЧИД ОБЕГ-Т ХАНДИВ ӨРГӨЛӨӨ.

Дэлхий нийтийг түгшээж, олон хүний амь нас, эрүүл мэндийг  одсон шинэ коронавирусийн халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шаардлагатай бүхий арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.

Коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй өнөөдрийг хүртэл тогтоон барьж, монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулан “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа.undefined

Хандивын мөнгийг Онцгой байдлын Ерөнхий газрын албан ёсны хандивийн дансанд шилжүүлсэн баримтыг “Алтанбулаг” чөлөө бүсийн Захирагч Ж.Амаржаргал Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин :  Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа COVID-19 короновирус өвчинтэй бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд халуун цэг дээр ажиллаж байгаа алба хаагч нарт иргэн, аж ахуйн нэгжүүд сэтгэлийн бөгөөд хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэн дэмжиж байна. Өнөөдөр Чөлөөт бүсүүдийн нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж байгаад баяртай байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай" гэв.

undefined

 

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд