ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН ҮР ДҮНТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮН ШИНЖИЛГЭЭ: ӨНӨӨДРИЙН БОДИТ БАЙДАЛ

ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН ҮР ДҮНТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮН ШИНЖИЛГЭЭ: ӨНӨӨДРИЙН БОДИТ БАЙДАЛ

Н.В. Круглова

Эдийн засгийн шинжлэх ухааны эрдэмтэн

доцент, профессор

 Вятский Улсын их сургууль

 

Тайлбар: Энэхүү нийтлэлд Эдийн засгийн чөлөөт бүсүүдийн онцлогуудийн тухай дурьдаж, байгуулагдсанаас хойшхи хангалтгүй үр дүнгийн шалтгааны тухай, мөн одоогийн байдлын үйл ажиллагааны эхний үе шатны туршилтын талаар толилуулсан. Эдийн засгийн чөлөөт бүсүүдийн цаашдын хөгжлийн дүгнэлт хийгдсэн болно.

Түлхүүр үгс: технологи, инноваци, экспорт, санхүүжилт, эдийн засгийн чөлөөт бүсүүд, байнгын оршин суугч.

Эдийн засгийн чөлөөт бүсүүдийг байгуулах нь эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиглэл болох нь аль хэзээний тодорхой болсон. Дэлхийн санхүүгийн хямралын үр дагаварыг давахын тулд зарим улс орнууд зөвхөн өөрийн дотоод нөөц бололцоонд тулгуурлах боломжгүй байдаг тул бүс нутагт хөрөнгө оруулалт татах бодит арга зам бол эдийн засгийн онцгой бүс нутаг юм.

Эдийн засгийн чөлөөт бүсүүд нь хувийн бизнес, үйлдвэрлэлийг өргөжилт, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн өсөлт, улс орон нутагт татварын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болж өгдөг. Эдгээр бүсүүд дэлхийн аж ахуйн харилцаа холбоо, олон улсын бараа болон санхүүгийн эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, улс орнуудын эдийн засгийн интеграцыг гүнзгийрүүлж, байр суурийг илүү нээлттэй болгоход эерэгээр нөлөөлдөг.

Эдийн засгийн чөлөөт бүсүүдийг байгуулах шалтгаан нь улс орнуудад харилцан адилгүй байдаг. Үйлдвэрлэл хөгжсөн орнуудад (АНУ, Их Британи, Франц) гадаад эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн бодлогыг сайжруулах, жижиг, дунд бизнесийг хөдөлгөөнд оруулах, бүс нутаг хоорондын хөгжлийн ялгааг арилгах зорилготой. Харин хөгжиж буй улс орнуудын хувьд үйлдвэрлэл хөгжсөн орнуудаас гадаад хөрөнгө оруулалт, технологи татах, үйлдвэрлэлийг шинэчлэх зорилготой байдаг гэдгээрээ ялгаатай.

Эдийн засгийн чөлөөт бүсүүдийг байгуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг тул энэ нь улс оронд том асуудал болдог. Тэгэхээр улс орнуудын удирдлагуудын хүчин чармайлт, зорилго тэмүүлэлтэй байдал, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаанаас шалтгаалж амжилттай байх эсэх нь тодорхойлогдоно.

ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Дорно дахины судалгааны институтын гаргасан судалгаанаас үзэхэд эдийн засгийн чөлөөт бүсүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татахад улс орнуудын өөрийн зарцуулалт нь гадаадын хөрөнгө оруулалтын 1 долларт дунджаар 4 долларт харьцаж байна. Жишээ нь БНХАУ хувьд 5,5 харьцах 1 болж байна.

Үүнээс дүгнэлт хийхэд, эдийн засгийн чөлөөт бүсүүд идэвхтэй оршин тогтонохын хувьд шаардлагтай дэд бүтцийг төрийн нөөцөөс барьж байгуулах нь зүйтэй. Эдийн засгийн чөлөөт бүсүүдийг амжилттай хөгжүүлсэн улс орнуудын туршлагаас харахад, хөрөнгө оруулагч нарт бүрэн бэлтгэгдсэн талбай санал болгож байсныг хэлж болно. Үүнд харилцаа холбоо, эрчим хүчний шугам сүлжээ, бэлэн албан хөтлөлт. /Испани улс/

Энэхүү бүсүүдийн ачаар улс орнууд, экспортыг сэргээж, шинэ техник технологи хөгжиж, шинэ инноваци хэрэглэгдэж байна. Бүсүүдийн хөрөнгө оруулалтын дэглэмүүд гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтанд эерэгээр нөлөөлдөг бөгөөд эдийн засгийн чөлөөт бүсүүд байгуулагдсан улс орны эдийн засаг дэлхийн эдийн засгийн интеграцид хурдтайгаар шилжин ордог.

Харамсалтай нь Орос улс үүнд хожим орсон. Нэг талаас эдийн засгийн чөлөөт бүсүүдийг нутагшуулах урьдчилсан нөхцөл байдал улсын эдийн засгийн үйл ажиллагаанд бүрдээгүй, нөгөө талаас бусад улс орнуудын амжилттай туршлагаас ашиглаж болох боломж байгаа юм.

Эдийн засгийн чөлөөт бүсүүдийн амжилттай байгуулагдсан туршлагын гадна, амжилтгүй болсон туршлага ч бас бий. Олон янзын шалтгааны улмаас Шри Ланка, Гватемала, Либери болон Сенегал улсад их богино хугацаанд л чөлөөт бүсүүд оршиж байсан. Голлох шалтгаан нь дайн, муу хууль, авлигал, хүнд суртал болон гадаадын хөрөнгө оруулалтын даатгалын дутагдал зэрэг юм.

Дэлхийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааны хамгийн сайн туршлагаас үзэхэд чөлөөт бүсүүдэд шаардагдах дараахь урьдач нөхцөлүүд байна:

  • ЭЗОБ байгуулах зорилго болон бодлого нь тодорхойлогдсон байх: Тэргүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалтын үйл явцыг эрчимжүүлэх, Орос улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөгжлийн инновацын замруу гаргах:
  • Бизнес эрхлэх үйл ажиллагаанд таатай орчныг бүрдүүлэх:
  • ЭЗОБ байгуулах зарчмыг тодорхойлсон байх: Өндөр үр ашигтай үйлдвэрлэлийн боломж, орчин үеийн дэд бүтэц, архитектур, үр ашигтай удирдах аргачлал.
  • Хууль тогтоомж хангалттай бүрэн гарсан байх: “ОХУ-ын эдийн засгийн чөлөөт бүсүүдийн тухай” Холбооны хууль /2005.07.22. № 116-Ф3/, Татварын, Иргэний, Газрын /х.22, 39.6/, ОХУ-ын Гаалийн, Хот төлөвлөлтийн /х.36,45/, Татварын /3/ кодекст өөрчлөлт оруулсан.
  • ЭЗОБ үйл ажиллагааг хангах нэгжүүд тодорхойлогдсон: ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны /эдийн засгийн онцгой бүсүүд, бүс нутгийн хөгжлийн төслийн болон моно хотуудын Газар/, ТӨ “Эдийн засгийн онцгой бүсүүд” байгууллага, ОХУ-ын субъектууд ба бусад.
  • ЭЗОБ боломжит бүх төрөл байгуулагдсан, тодорхойлогдсон байх: аж үйлдвэрийн, техник технологийн, боомтын, аялал жуулчлалын.

“ОХУ-ын эдийн засгийн бүсүүдийн тухай” Холбооны хууль 2005 онд хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн бол, үүнээс хойш 11 жил өнгөрч дүгнэлт хийх цаг иржээ. 11 жил бол эдийн засагт хурдацтай үйл явцын боломжтой цаг хугацаа юм. Энэхүү хугацаанд 4 төрлийн ЭЗОБ байгуулагдсан- техник технологийн 6, аж үйлдвэрийн 9, аялал жуулчлалын 15 /үүнд 9 ЭЗОБ-оос бүрддэг Хойд Кавказын Холбооны тойргийн аялал жуулчлалын кластер орсон/ мөн 3 боомтын бүс. Энэ байдлаас харахад чөлөөт бүсүүд байгуулагдаад ажилаад эхэлсэн гэж хэлж болно. Харин үр ашгийн статистик гаргаж болохгүй байгаа юм.

 

            2017 оны 03-р сарын 31-ний өдөр Олон улсын эрдэм шинжилгээ, практикийн VI бага хуралд нийтлэгдсэн “Өнөөдрийн эдийн засгийн шинжлэх ухаан: Онол ба практик”нийтлэлээс. ОХУ-ын Чебоксары хот.

 

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд