АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ ААН-ҮҮД ШИНЭЭР ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, “Алтанбулаг” чөлөөт бүс, “Замын-Үүд” чөлөөт бүс, “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчийн хамтарсан 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар:1436; A/72; A/56; 33 тоот тушаал, захирамжийн дагуу “Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх тусгай журам”-д заасны дагуу “Алтанбулаг” чөлөөт бүсэд бүртгэлтэй ААН-үүдийн шинэчилсэн хуулийн этгээдийг бүртгэх тухай мэдээллийг дор хүргэж байна.

 

Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээ олгох

 

Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуулийн этгээд чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээ авахын тулд Захирагчийн ажлын албанд дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  1. Хуучин ААН-ийн бүртгэлийн болон газар эзэмшүүлэх гэрчилгээ эх хувиараа.
  2. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл.
  3. Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар.
  4. Бүртгэлийн гэрчилгээний үнэ төлсөн баримт /Хүлээн авагч байгууллага: “Үндэсний үнэт цаас” ХХК, Банк: Голомт банк, Дансны дугаар:1102596741, Үнэ-5500 төгрөг/
  5. Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас
  6. Шаардлагатай тохиолдолд итгэмжлэл

 

 

Чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээ шинэчлэн байгуулах

 

“Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх” хэсэгт заасны дагуу “Чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээ”-г олгосны дараа тухайн хуулийн этгээд “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар”-аас “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г авч ирнэ. /ЧБ ХХК-ийн тамгыг цуг авчирна./ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хамт ААН нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирнэ. Үүнд:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. ААН бүртгүүлэх тухай албан хүсэлт /Жишээ нь: “.........” ХХК нь 2008 оноос “Алтанбулаг” чөлөөт бүсэд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх тусгай журам”-ын дагуу шинээр “.........чөлөөт бүс” ХХК байгуулсан тул “.......” ХХК-ий эрхийг “......... чөлөөт бүс” ХХК-д шилжүүлж өгнө үү./
  3. Бүртгүүлэх өргөдөл /баталсан маягт/
  4. Газар эзэмших өргөдөл /баталсан маягт/
  5. Газрын төлбөр төлөлтийн хуваарь
  6. Кадастрын зураг /ХХК-аас ЧБ ХХК болгож ирэх, Холбогдох мэргэжилтэн: Г.Гантулга- 99138223, Хэрэв “Хасмарк” компаниар ХХК-ийн кадастр хийлгэсэн бол, “Сэлэнгэ тулга” ХХК, Голомт банкны 4320002046 тоот дансанд, нэр сольсоны төлбөр 10,000 төгрөг тушаана./
  7. Хөрөнгө оруулалтын төсөл бизнес төлөвлөгөө
  8. Барилгын эскиз зураг
  9. Компанийн дүрэм
  10. Захирлын иргэний үнэмлэхний хуулбар
  11. Газар эзэмших эрхийн гэрчилгээ (Холбогдох мэргэжилтэн Я.Хатанбаатар) /Дээрх бүх бичиг баримтыг бүрдүүлэн, хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газрын гэрчилгээний үнэ төлсөн баримтыг авсаны дараа чөлөөт бүсэд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоно. Гэрчилгээний төрөл: Газрын гэрчилгээ, Үнэ-5000 төг, Хүлээн авагч байгууллага: Сэлэнгэ аймгийн газрын харилцааны барилга хот байгуулалтын газар, Дансны дугаар:100130029002, Банк: Төрийн сан /

 

“Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА-аас дараах бичиг баримтыг бүрдүүлэн ААН-ийн нэгж талбарын хувийн хэрэгт хавсаргана. Үүнд:

 

  1. Газар эзэмших эрх олгох тухай захирамж /ААН-ийн ирүүлсэн албан хүсэлт, баримт бичгийн дагуу/ (Я.Хатанбаатар)
  2. Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай захирамж (Я.Хатанбаатар)
  3. Хөрөнгө оруулалтын гэрээ (Я.Хатанбаатар)
  4. Газар эзэмшүүлэх гэрээ (Я.Хатанбаатар)
  5. Газрын төлбөр төлөлтийн хуваарь (Ө.Содов)
  6. Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар бэхлүүлэх мэдэгдэл (Г.Гантулга)
  7. Нэгж талбарыг харуулсан тойм зураг (Г.Гантулга)
  8. Бэлчээрийн эдэлбэрийн төлөв байдал улсын чанарын хянан баталгааны дүгнэлт (Я.Хатанбаатар)
  9. Бүсийн бүртгэлийн гэрчилгээ хуулбар хувь (Я.Хатанбаатар)

 

Нэгж талбарын хувийн хэрэг нээх

 

  1. Шинээр ЧБ ХХК-ний хавтас нээж, хувийн хэргийн материалыг бүрдүүлэх (Я.Хатанбаатарт хүлээлгэж өгөх)
  2. Хуучин ХХК-ний хувийн хэргийг архивлаж, архивт хүлээлгэж өгөх (Б.Сарнайд хүлээлгэж өгөх)
  3. Төлбөрийн тооцоогүй болгох ( Ө.Содовт өгөх)
  4. Хөрөнгө оруулагчдыг “Алтанбулаг” чөлөөт бүсийн Facebook group-т нэгтгэх ( хаягыг авч Б.Сугирдоржид өгөх)

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд