“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮС ОЛОН НИЙТЭД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧЛАН ТАНИУЛЛАА.

“Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг”-т 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба оролцож, олон нийтэд чөлөөт бүсийн үйл ажиллагааг сурталчлан таниуллаа.

undefinedМонгол улсын “Чөлөөт бүсийн тухай” хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд чөлөөт бүсэд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын арга хэмжээний явц, үйл ажиллагааны  талаар олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, идэвхтэй оролцсон.

undefinedТус өдөрлөгийн үеэр иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, санал хүсэлтийг нь хүлээн авах, Төрийн захиргааны байгууллагуудтай мэдээлэл солилцох зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллав.  

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд