МОНГОЛ, ОРОСЫН БҮС НУТАГ, ХИЛ ОРЧМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭД КОМИСС ХУРАЛДАВ

 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын ээлжит 14 дүгээр хуралдаан 2019 оны 5 дугаар сар 29-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

undefined

Хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасар, оросын талаас ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаад эдийн засгийн үйл ажиллагааны зохицуулалт, хөгжлийн газрын захирал Л.В.Щур-Труханович нар удирдав.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны ээлжит Дэд комиссын 14 дугаар хуралдаанд, "Алтанбулаг" чөлөөт бүсээс дараах саналуудыг оруулж, ажлын хэсэгт орж ажиллав.

  • Монгол Улс, ОХУ-ын  хил орчмын бүс нутгийн Худалдаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн тулд хоёр орны Гааль, татварын харилцааг хөнгөвчилж, Алтанбулаг чөлөөт бүсэд ОХУ-ын талаас зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх.
  • АН-3 Азийн авто замын дагуу байрлах “Алтанбулаг” чөлөөт бүсэд Монгол, ОХУ-ын хамтарсан тээвэр-логистикийн төв байгуулах.

 

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд