“АЛТАНБУЛАГ БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ” АЖЛЫН ХҮРЭЭНД АЛТАНБУЛАГ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЛОГИСТИК ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ УУЛЗАЛТ

Барилга хот байгуулалтын яамны захиалгаар "Нью Урбанизм" ХХК болон "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба хамтран Алтанбулаг чөлөөт бүсийн тээвэр логистикийн бүсийн шинэчилсэн төлөвлөгөө боловсруулах ажил хэргийн уулзалтыг 2019 оны 03-р сарын 22-ны өдөр зохион байгуулав.

Тус уулзалтаар "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас хөрөнгө оруулагч нарт бүсийн тухай товч  танилцуулга хийв. Тээвэр логистикийн бүсийн төлөвлөгөөг боловсруулахад “Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа болон хөрөнгө оруулсан, газар эзэмшдэг ААН-ын санал санаачлага чухал ач холбогдолтой юм.

"Алтанбулаг" чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчид нь энэхүү хэлэлцүүлэгт багаар ажиллан идэвхтэй оролцож, өөрсдийн зүгээс санал бодоллоо чөлөөтэй илэрхийлсэн үр дүнтэй уулзалт боллоо.

 

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд