“Алтанбулаг” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтын зар Дугаар: Алтанбулаг-ГТ-2019/01

   “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт зарлах тухай” 2019 оны А/02 тоот захирамжийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байршилтай “Алтанбулаг” чөлөөт бүсийн “Худалдаа, үйлчилгээ”-ний бүсэд зориулалтын дагуу 5000 м2 /0,5 га/ хүртэл газар эзэмших, ашиглах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын дунд төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

   Төсөл сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2016 оны 10-р тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.

   Төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгаа”-г “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас 12500 төгрөгөөр худалдан авч төслөө бэлтгэнэ.

Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 

2019 оны 04-р сарын 15-ны өдрийн 10.00 цаг.

Төслийн нээлт: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1110 тоот өрөөнд, 2019 оны 04-р сарын 15-ны өдрийн 10 цаг 20 минутад нээнэ.

Төсөл хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1110 тоот

Харилцах утас: (976-51)261430, /www.altanbulag.gov.mn/

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд