“Бизнесконтакт” компаний ерөнхий захирал, “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч А.А.Сидоровтой ажил хэргийн уулзалт хийлээ.

   "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагч Ж.Амаржаргал 2019 оны 01-р сарын 24,  25-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужийн “Бизнесконтакт” компаний ерөнхий захирал, “Алтанбулаг” чөлөөт бүсийн  хөрөнгө оруулагч А.А.Сидоровтой ажил хэргийн уулзалт хийлээ.

   Уулзалтаар ОХУ-ын бизнес эрхлэгчид "Алтанбулаг" чөлөөт бүс дээр Оросын хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулах сонирхолтой байгааг онцлон тэмдэглээд, бараа бүтээгдэхүүн нь чөлөөтэй нэвтрэх-гарахад хууль эрх зүйн орчинг сайжруулж зохицуулах, түүнчлэн хөрөнгө оруулалтыг татахад Монгол улс, ОХУ-ын талаас тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэх тал дээр дорвитой үр дүнтэй ажиллах, мөн чөлөөт бүсийг сурталчлан таниулах арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцов.  

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд