Худалдааг Хөнгөвчлөх, Тээвэр Логистикийн зөвлөлөөс тээврийн зардлыг бууруулах, олон улсын худалдааг дэмжих сургалт

undefined

МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааг Хөнгөвчлөх, Тээвэр Логистикийн зөвлөлөөс тээврийн зардлыг бууруулах, олон улсын худалдааг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монгол Улсын Худалдааг Дэмжих ТРАМ төсөлтэй хамтран “Экспортын Үйл Ажиллагаанд Тээврийн Зардлыг Бууруулах Арга Замууд” сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд экспортлогч, гадаад худалдаа, олон улсын тээвэрлэгч компаниуд мөн МУШУТИС-ийн доктор, профессор багш нар оролцсон.
Сургалтын гол агуулга нь экспорт, түүний баримт бичиг, тээврийн зардал, зардлын төрлүүд, зардлыг буруулах боломж зэрэг кеыс сургалт дээр тулгуурласан үр дүнтэй, бүтэн өдрийн сургалт үнэ төлбөргүй болж өнгөрл.

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд