Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт БНХАУ-ын Эрээн хотод боллоо.

Гэрээ эрхзүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Н.Дима, ГХХАМТХ-ийн мэргэжилтэн Б.Сугирдорж нар 8-дугаар сарын 17-19 -ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод зохион байгуулагдсан 10 дахь удаагийн “Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-д оролцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалт нь “Нэг бүс-Нэг зам” санаачлагын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтыг урагшлуулах, нээлттэй хөгжлийн орон зайг өргөжүүлэн тэлэх нь” уриан дор болсон юм. Чуулга уулзалтын зорилго бол өнгөрсөн жилүүдийн үйл явцыг дүгнэж, Өвөр Монголын газар зүйн байршлын давуу тал, онцлог бүхий үйлдвэрлэлийн давуу нөхцөл болон Хятад, Монгол, Орос гурван улсын хоорондын олон салбарт хамтран ажилласан суурийг ашиглан, ӨМӨЗО-ны гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, “нэг бүс нэг зам” болон Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтад идэвхи санаачлагатай оролцох, үндэсний хойд хил рүү нээлттэй байх үйл ажиллагаанд боомтын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд өргөн цар хүрээ бүхий талбар хангахад оршиж байна.

Чуулганы нээлтийн ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, МУ-ын ХАҮТ-ын дарга М.Оюунчимэг тэргүүтэй, Хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын ажлын албаны орлогч дарга Жан Руйхуай, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дарга Лиү Жипин тэргүүтэй хүмүүс үг хэллээ.

undefined

Чуулга уулзалтанд 5 салбар форумыг зохион байгууллаа. Үүнд :

  1. Хятад, Монгол, Оросын худалдаа аж үйлдвэрийн салбарын дээд хэмжээний уулзалт
  2. Нэгдүгээр болон хоёрдугаар удаагийн Хятад – Монголын экспоны төслийн хэрэгжилтийг хэлэлцэх, төсөл танилцуулах хурал
  3. Хятад, Монгол, Оросын модон материал, үр тариа ургамлын тосны худалдааны нийлүүлэлтийн сүлжээний дээд хэмжээний форум
  4. Хятад, Монгол, Оросын бүс нутаг хоорондын захиргааны хамтын ажиллагааны форум
  5. Хятад, Монгол, Оросын хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум

undefined

 

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд