БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад албан айлчлал хийж “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн “БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд ӨМӨЗО нь чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлон дурьдаад цаашид  хоёр орны жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцаа, соёл, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд “Алтанбулаг” чөлөөт бүстэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. 

undefined

  Мөн “Нэг зам-Нэг бүс” санаачилгын хүрээнд Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг нээх, ачаа тээврийн хурдны замыг байгуулах, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор энэ оны 7 дугаар сарын 6—ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсэд хүрэлцэн ирсэн. Энэхүү албан ёсны уулзалтаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн дэлгэрэнгүй танилцуулга, илтгэл тавигдаж ӨМӨЗО-ны албаны  төлөөлөгчдийн сонирхож буй асуудлаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.

undefined

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй зочид төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны, тэр тусмаа ӨМӨЗО-той хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжин хөгжих боломжийг бий болгосон төдийгүй Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг нээх, энэ чиглэлийн зам дэд бүтцийг сайжруулах,  чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг шинэ шатанд  гаргахад чухал ач холбогдолтой болсон.

undefined

 

 

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд