"АЛТАНБУЛАГ" ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

undefined

    “Алтанбулаг” чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар эдийн засгийн бүтцийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хүн амын амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх стратегийн үндсэн зорилт юм. Тус зорилтын хүрээнд гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг сурталчлах  үүднээс тус чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь үйл ажиллагааны танилцуулгыг хийж монгол, англи, орос, хятад хэл дээр хөрвүүлэн хэвлүүлж гаргалаа.

undefined

Түүнчлэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөгжлийн түүхийг харуулсан номыг гаргаж Та бүхэндээ толилуулж байна. Уг номонд чөлөөт бүс байгуулагдсан түүхийн жимээс эхлэн 2019-2024 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд хүртэлх бүтээн байгуулалт, үйл ажиллагааны он цагийн  хэлхээс, бүтэц зохион байгуулалт, үе үеийн хамт олны амжилт бүтээлээс түүвэрлэн оруулсан юм.

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд