Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит спортын наадам-2018 ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн хоёр өдөр зохион байгуулагдлаа.

Энэ жилийн спортын наадамд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Чөлөөт бүс, нийт 12 багийн 150 гаруй тамирчин оролцож хурд хүчээ сорилоо.

undefined

Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд 1 дүгээр байрыг  Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, 2 дугаар байрыг Онцгой байдлын ерөнхий газар, 3 дугаар байрыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баг тамирчид эзэлсэн бол уг тэмцээний эрэгтэй төрөлд 1 дүгээр байрыг Онцгой байдлын ерөнхий газар, 2 дугаар байрыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 3 дугаар байрыг Стандартчилал, хэмжил зүйн газрын баг тамирчид тус тус эзэллээ.

undefined

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд