Шадар сайд Ө.Энхтүвшин чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаатай танилцав.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур”-ын чөлөөт бүсүүдийн Улаанбаатар хот дахь Ажлын албадтай танилцаж, үүрэг даалгавар өглөө.

undefined

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсад чөлөөт бүсийг хөгжүүлэх үзэл баримтлал батлагдаад 22 жил, “Алтанбулаг” бүс үүдээ нээгээд 3 жил болж байхад яагаад худалдааны эргэлт сайжрахгүй байгааг лавлав. Үүний хариуд захирагч Ж.Амаржаргал “Чөлөөт бүсээр зорчигчийг манай гаалийнхан зорчигч гэж үзэхээ болиод худалдан авагч гэж хардаг болмоор байна. Хувь хүн, зорчигчийн биедээ авч явах эд зүйлсийн жагсаалтыг худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсэд мөрдвөл чөлөөт бүс хөгжихгүй. ОХУ-ын компаниуд яг энэ шалтгаанаар манай бүсэд орж ирэхээс татгалздаг. Түүнчлэн дэд бүтэц хөгжүүлэх санхүүжилт болон манай Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг нэмэх шаардлага тулгамдаж байна” гэв.

undefined

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд