“Алтанбулаг” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт

“Алтанбулаг” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах

төсөл сонгон шалгаруулалт

   “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах тухай” 2017 оны А/04 тоот  захирамжийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байршилтай “Алтанбулаг” чөлөөт бүсийн “Худалдаа, үйлчилгээ”, “Үйлдвэрлэл”-ийн бүсэд зориулалтын дагуу газар эзэмших, ашиглах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагын дунд төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Үүнд:

1.“Алтанбулаг” чөлөөт бүсийн “Худалдаа үйлчилгээ”-ний зориулалттай бүсэд нийт  18261.3 м2 газар;

2. “Алтанбулаг” чөлөөт бүсийн “Үйлдвэрлэл”-ийн зориулалттай бүсэд нийт 255484.9 м2 газар.

Төсөл сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2016 оны 10-р тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.

Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагад тавигдах үндсэн шаардлага:

1.Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан байх;

2.Төслийн баталгааг төслийн хамт /Тухайн төслийн хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 0,1 хувь/ ирүүлэх;

3.Төсөл хэрэгжүүлэгч нь зарласан хугацаанд, өөрийн төсөлд шаардагдах хэмжээний газарт төслөө бичиж ирүүлэх.

   Төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага нь “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгаа”-г “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас 12500 төгрөгөөр худалдан авч төслөө бэлтгэнэ.

Шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх болон төсөл хүлээн авах хугацаа:

2017 оны 01-р сарын 24-ний өдрийн 0900 цагаас 2017 оны 03-р сарын 24-ны өдрийн 1200 цаг хүртэл 60 хоног байна.

Төсөл сонгон шалгаруулалтын хүчинтэй хугацаа нь 75 хоног байна.

Төсөл хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байр, “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1110 тоот

Холбоо барих утас: (976-51) 264423, 261435,

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: www.altanbulag.gov.mn

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд