ГААЛИЙН ТУХАЙ шинэчилсэн найруулга

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

ГААЛИЙН ТУХАЙ

шинэчилсэн найруулга

I ХЭСЭГ

Ерөнхий зүйл

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх, гаалийн хууль тогтоомжийг зөрчигчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2 дугаар зүйл. Хууль тогтоомж

 2.1.Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Yндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

 2.3.Монгол Улсын чөлөөт бүсэд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоож болно.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 3.1.1.“бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг;

 3.1.2.“монголын бараа” гэж энэ хуулийн 99.1-д заасан горимын дагуу боловсруулалт хийснээс бусад Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр чөлөөт эргэлтэд байгаа гадаадын барааг;

 3.1.3.“гадаадын бараа” гэж энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад барааг;

 3.1.4.“чөлөөт эргэлтэд байгаа бараа” гэж гаалийн хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалтгүйгээр Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт захиран зарцуулах барааг;

 3.1.5.“тээврийн хэрэгсэл” гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг;

 3.1.6.“тээвэрлэгч” гэж гаалийн хилээр бараа, зорчигч нэвтрүүлэх, эсхүл гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг;

 3.1.7.“гаалийн мэдүүлэг” гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг;

 3.1.8.“мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг;

 3.1.9.“гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг;

 3.1.10.“гаалийн зам” гэж гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг Монгол Улсын хил, хилийн гаалийн байгууллагын, эсхүл гаалийн нэг байгууллагаас гаалийн нөгөө байгууллагын хооронд тээвэрлэхээр гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан тогтоосон замыг;

 3.1.11.“гаалийн хяналт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;

 3.1.12.“гаалийн бүрдүүлэлт” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг;

 3.1.13.“гаалийн бүрдүүлэлтийн горим” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг;

 3.1.14.“тарифын бус хязгаарлалт” гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг;

 3.1.15.“хилийн гаалийн байгууллага” гэж хилийн боомт болон олон улсын нисэх онгоцны буудалд ажилладаг гаалийн байгууллагыг;

 3.1.16.“гүний гаалийн байгууллага” гэж энэ хуулийн 3.1.15-д зааснаас бусад гаалийн байгууллагыг;

 3.1.17.“гаалийн баталгаат бүс” гэж гаалийн баталгаат агуулах, үйлдвэрийн болон үзэсгэлэнгийн газар, барилгын талбай, гаалийн тусгай бүс, татваргүй барааны дэлгүүрийг;

 3.1.18.“гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг;

 3.1.19.“гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг.

4 дүгээр зүйл. Гаалийн нутаг дэвсгэр, гаалийн хил

 4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ.

4.2.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийн болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 4.3.Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ .

4.4.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно.

5 дугаар зүйл.Гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг ашиглах

 5.1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг холбогдох этгээд гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад гаргаж өгнө.

 5.2.Гаалийн байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 5.1-д заасан мэдээлэл, бичиг баримтыг хүлээн авч түүнийг гагцхүү гаалийн зорилгоор ашиглах бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд задруулах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.

5.3.Гаалийн байгууллага, албан тушаалтнаас гаалийн хууль тогтоомжийн дагуу авсан төр, хувь хүний, байгууллагын нууцад хамаарах мэдээллийг ашиглах, хадгалахтай холбогдсон харилцааг нууцын хууль тогтоомжоор зохицуулна.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд баримтлах зарчим

6 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх зарчим

 6.1. Аливаа этгээд энэ хууль болон Монгол Улсын олон улсын гэрээ /цаашид “олон улсын гэрээ” гэх/-нд заасан нөхцөл, журмын дагуу бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр чөлөөтэй нэвтрүүлэх эрхтэй. 

6.2. Хуульд зааснаас бусад тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр орсон үеэс мэдүүлэгчид олгох хүртэл, эсхүл бараа, тээврийн хэрэгслийг мэдүүлсэн үеэс улсын хилээр гарах хүртэлх хугацаанд тэдгээрийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахыг хориглоно.

7 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх

 7.1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий хилийн боомтоор нэвтрүүлнэ.

7.2.Энэ хуулийн 7.1-д зааснаас бусад хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг гаалийн удирдах төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр нэвтрүүлж болно.

 7.3.Энэ хуулийн 7.2-т заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллага дор дурдсан тохиолдолд олгоно:

 7.3.1.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед;

 7.3.2.олон улсын гэрээнд заасан;

 7.3.3.улсыг батлан хамгаалах зорилгоор гадаад улсаас тусламж авах;

 7.3.4.хуульд заасан бусад.

7.4.Энэ хуулийн 7.3-т заасны дагуу бараа, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхэд гаалийн удирдах төв байгууллага гаалийн албан тушаалтныг томилон ажиллуулна.

 7.5.Бараа, тээврийн хэрэгслийг энэ хуулийн 7.2-т заасны дагуу хилээр нэвтрүүлэх тохиолдолд мэдүүлэгч нь гаалийн удирдах төв байгууллагад хүсэлтээ гаргах бөгөөд түүнд холбогдох байгууллагын зөвшөөрөл, бараа, тээврийн хэрэгслийн жагсаалтыг хавсаргана.

 8 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглох,

 хязгаарлах

8.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батална. 

 8.2.Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулсан бол нэн даруй буцаан гаргах ба ийнхүү гаргах боломжгүй бол гаалийн хяналтын бүс, эсхүл түр агуулахад 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд бараагаа буцаан гаргаагүй бол гаалийн байгууллага бараа устгах горимын дагуу арга хэмжээг авна.

 8.4.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай барааг хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн хилээр нэвтрүүлнэ.

 8.5.Улсын хилээр гаргахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээс гаргахгүй.

8.6.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхгүй.

8.7.Гаалийн удирдах төв байгууллага бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хилийн боомт, гаалийн байгууллагын байршил, тэдгээрийн ажиллах цагийн хуваарийг болон гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны тухай нийтэд мэдээлнэ.

8.8.Энэ хуулийн 8.3-т заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг тухайн иргэн, хуулийн этгээд хариуцна.

8.9.Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан үйлдэл нь энэ хуулийн 8.3-т хамаарахгүй.

9 дүгээр зүйл. Гаалийн бүрдүүлэлт, гаалийн хяналт

9.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Гаалийн хууль тогтоомжийн талаархи мэдээлэл, зөвлөгөө

10 дугаар зүйл.Гаалийн байгууллага, албан тушаалтны

 амаар болон бичгээр гаргасан шийдвэрийн

 талаар мэдээлэл авах

 10.1.Иргэн, хуулийн этгээд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гаалийн байгууллага, албан тушаалтны амаар болон бичгээр гаргасан шийдвэр, эс үйлдэхүй /цаашид “шийдвэр” гэх/-н шалтгаан, үндэслэлийн талаар мэдээлэл авах эрхтэй.

 10.2.Энэ хуулийн 10.1-д заасан гаалийн байгууллага, албан тушаалтан хүссэн мэдээллийг нь нэн даруй хэрэв ийнхүү өгөх боломжгүй бол ажлын 3 өдөрт багтаан иргэн, хуулийн этгээдэд бичгээр өгөх үүрэгтэй.

11 дүгээр зүйл. Гаалийн хууль тогтоомжийг нийтэд мэдээлэх

 11.1.Гаалийн удирдах төв байгууллага гаалийн хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан бусад шийдвэрийг гаалийн харилцаанд оролцогчид болон нийтэд чөлөөтэй, үнэ төлбөргүй мэдээлэх үүрэгтэй.

 11.2.Гаалийн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн албан ёсны эхийг “Төрийн мэдээлэл”, бусад тушаал, шийдвэрийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14.1-д заасан эмхтгэлд тус тус нийтэлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

 11.3.Гаалийн хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан бусад шийдвэрт оруулсан нэмэлт, өөрчлөлтөд энэ хуулийн 11.1 дэх заалт нэгэн адил хамаарна.

12 дугаар зүйл. Зөвлөгөө өгөх

 12.1.Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгч болох бөгөөд ийнхүү зөвлөгөө өгөх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

 12.2.Энэ хуулийн 12.1-д заасан журмаас гадуур өгсөн зөвлөгөө, хууль тогтоомж болон холбогдох бусад шийдвэрт орсон нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүйн улмаас, эсхүл хэвлэлийн алдаанаас учирсан хохирлыг гаалийн байгууллага хариуцахгүй. 

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Гаалийн статистик

13 дугаар зүйл. Гаалийн статистикийн мэдээлэл

 13.1.Монгол Улсын гадаад худалдааны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, төсвийн орлогын бүрдүүлэлт болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор гаалийн байгууллага статистикийн мэдээлэл гаргана.

 13.2.Энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын код, нэр төрлөөр гаргана.

 13.3.Гаалийн удирдах төв байгууллага нь энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг гаргах зорилгоор гаалийн мэдүүлэгт үндэслэсэн гаалийн мэдээллийн санг бүрдүүлж, хөтөлнө.

 14 дүгээр зүйл. Гаалийн статистикийн мэдээллийн төрөл, мэдээллийг гаргах аргачлал

 14.1.Гаалийн байгууллага дараахь төрлийн статистикийн мэдээллийг эрхлэн гаргана:

 14.1.1. гадаад худалдааны барааны;

 14.1.2. захиргааны.

 14.2.Энэ хуулийн 14.1.1-д заасан мэдээллийг олон улсын статистикийн болон бусад байгууллагаас гаргасан аргачлалд тулгуурлан боловсруулсан үндэсний аргачлалын дагуу гаргана.

 14.3.Энэ хуулийн 14.2-т заасан үндэсний аргачлалыг гаалийн удирдах төв байгууллагын болон Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална.

14.4.Энэ хуулийн 14.1.2-т заасан статистикийн мэдээллийн аргачлал, үзүүлэлтийг Статистикийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

 15 дугаар зүйл. Гаалийн статистикийн мэдээллийг ашиглах

15.1.Гадаад худалдааны барааны статистик мэдээллийг төрийн байгууллагад үнэ төлбөргүй ашиглуулна.

15.2.Гаалийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гадаад худалдааны барааны статистик мэдээллийг төлбөртэй ашиглуулж болно.

 15.3.Энэ хуулийн 15.2-т заасан төлбөрийн хэмжээг тухайн мэдээллийг гаргаж өгөхөд шаардагдах зардлаас хэтрүүлэлгүйгээр гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргах

16 дугаар зүйл. Гомдол гаргах эрх

 16.1.Мэдүүлэгч нь өөрийнхөө эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

17 дугаар зүйл. Гомдол гаргах журам, хугацаа

 17.1.Мэдүүлэгч гомдлоо дараахь журмаар гаргана:

 17.1.1.гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид;

 17.1.2.гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд;

 17.1.3.гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд.

 17.2.Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно.

 17.3.Энэ хуулийн 17.2-т заасан хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдол гаргагчийн хүсэлтээр уг хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасны дагуу гаалийн байгууллага, албан тушаалтан нөхөн сэргээж болно.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18 дугаар зүйл. Гомдол гаргах хэлбэр

18.1.Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг бичгээр гаргана.

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

18.3.Энэ хуулийн 17.1.1,17.1.2-т заасны дагуу гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүрэг хүлээсэн гаалийн байгууллага, албан тушаалтан шаардлагатай бичиг баримтыг гомдол гаргагчаас гаргуулан авч болно.

19 дүгээр зүйл. Гомдол гаргаснаас үүсэх үр дагавар

 19.1.Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргасан нь гомдол гаргагчаас тэрхүү шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

 19.2.Гомдолд дурдсан шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байх хангалттай үндэслэл байгаа, эсхүл тухайн шийдвэрийг биелүүлснээр үлэмж хэмжээний хохирол учрахаар бол гомдлыг хүлээн авсан гаалийн байгууллага, албан тушаалтан уг шийдвэрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно.

20 дугаар зүйл. Гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл

 20.1.Энэ хуулийн 17.1.1, 17.1.2-т заасан гаалийн байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзана:

 20.1.1.гомдол гаргах хугацаа хэтэрсэн бөгөөд гомдол гаргагч тухайн хугацааг нөхөн сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй;

 20.1.2.энэ хуулийн 18.1, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй;

 20.1.3.гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа;

 20.1.4.гомдолд дурдсан асуудал гаалийн байгууллагын эрх хэмжээнд хамааралгүй.

 20.2.Гомдлыг хүлээн авахаас энэ хуулийн 20.1-д заасан үндэслэлээр татгалзах бол гаалийн байгууллага, албан тушаалтан гомдол хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай гомдол гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

 20.3.Энэ хуулийн 20.2-т заасан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

21 дүгээр зүйл. Гомдол гаргагч гомдлоосоо татгалзах, түүнээс үүсэх үр дагавар

 21.1. Гомдол гаргагч гомдлоосоо татгалзан хэдийд ч буцаан авч болно. 

 21.2.Энэ хуулийн 21.1-д заасны дагуу гомдлоо буцаан авсан нь тухайн гомдлыг хянан үзэхгүй байх, гэм буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй.

22 дугаар зүйл. Гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа

 22.1.Гаалийн байгууллага нь энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэнэ.

23 дугаар зүйл. Гомдлыг хянан шийдвэрлэх

23.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь энэ хуулийн 17.1-д заасан гомдлыг хянаж гаргасан шийдвэрээ гаалийн удирдах төв байгууллагын даргаас баталсан загварын дагуу бичгээр үйлдэнэ.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан шийдвэр дараахь бүрдүүлбэртэй байна:

23.2.1.гомдлыг хянан шийдвэрлэсэн гаалийн байгууллагын нэр;

23.2.2.гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн гаалийн байгууллагын албан тушаалтны овог, нэр, албан тушаал;

 23.2.3.гомдол гаргагчийн овог, нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр;

 23.2.4.гомдлын товч агуулга;

 23.2.5.гомдлыг шийдвэрлэсэн байдал;

 23.2.6.шийдвэрийн үндэслэл;

 23.2.7.шийдвэрт гомдол гаргах журмын тухай мэдээлэл.

 23.3.Гомдлыг хянан үзсэн гаалийн байгууллага, албан тушаалтан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

 23.3.1.гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзах;

 23.3.2.гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг өөрчлөх буюу хүчингүй болгох;

 23.3.3.гаалийн байгууллага, албан тушаалтны амаар гаргасан шийдвэр, эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдвол зохих шийдвэр гаргахыг түүнд даалгах.

 23.4.Энэ хуулийн 23.3.2, 23.3.3-т заасны дагуу гаргах шийдвэрт биелүүлэх хугацааг нь заах бөгөөд түүнийг холбогдох гаалийн байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ.

II ХЭСЭГ

ГААЛИЙН БYРДYYЛЭЛТ

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Гаалийн бүрдүүлэлт хийх

Нэгдүгээр дэд бүлэг
Нийтлэг үндэслэл

24 дүгээр зүйл. Гаалийн бүрдүүлэлт хийх

 24.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд энэ хуульд заасан журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

 24.2.Бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ.

24.3.Гаалийн хилээр нэвтрүүлэх зарим бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогийг харгалзан гаалийн бүрдүүлэлтийн журмыг энэ хуульд нийцүүлэн гаалийн удирдах төв байгууллагын дарга тусгайлан баталж болно.

25 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлт хийх газар, цаг

 25.1.Гаалийн бүрдүүлэлтийг гаалийн байгууллага бүхий газарт, гаалийн удирдах төв байгууллагын даргаас тогтоосон цагт хийнэ.

26 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлтийн хураамж

26.1.Мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж төлнө.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг харгалзан гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно.

26.3.Энэ хуулийн 26.1-д заасан хураамжийг улсын төсөвт төвлөрүүлнэ.

27 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах мэдээлэл, бичиг баримт

 27.1.Гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг мэдүүлэгчээс гаргуулан авна.

 27.2.Энэ хуулийн 27.1-д заасан мэдээлэл, бичиг баримт гаргаж өгөх хугацааг гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно.

 27.3.Гаалийн удирдах төв байгууллага гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, түргэвчлэх зорилгоор гадаад улсын гаалийн байгууллагатай мэдээлэл, бичиг баримтыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай гэрээ байгуулж болно.

 27.4.Энэ хуулийн 27.1-д заасан мэдээлэл, бичиг баримтыг гадаад хэл дээр үйлдэж болох боловч шаардлагатай гэж үзвэл гаалийн байгууллага тэдгээрийг төрийн албан ёсны хэлээр үйлдүүлэн мэдүүлэгчээс гаргуулан авна.

 27.5.Гаалийн байгууллага энэ хуулийн 27.1-д заасан мэдээлэл, бичиг баримтын эх хувийг, эсхүл түүний хуулбарыг гаргуулан авах бөгөөд шаардлагатай бол бичиг баримтын хуулбарыг эх хувьтай нь тулган шалгана.

 27.6.Энэ хуулийн 27.1-д заасан мэдээлэл, бичиг баримтыг факс, нийтийн электрон шуудан, гаалийн байгууллагатай холбогдсон бусад байгууллагын мэдээллийн сүлжээ /цаашид “мэдээллийн сүлжээ” гэх/-гээр ирүүлж болно.

 27.7.Мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн мэдээлэл, бичиг баримтыг хэвлэж эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажуулна.

 27.8.Мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн бичиг баримтыг эх хувьд тооцож болно.

28 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлт хийхэд мэдүүлэгч, эсхүл түүний төлөөлөгчийг оролцуулах

 28.1.Гаалийн бүрдүүлэлт хийхэд мэдүүлэгч, эсхүл түүний төлөөлөгчийг оролцуулна.

 28.2.Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн бүрдүүлэлт хийх үйл ажилллагааг хялбарчлах зорилгоор мэдүүлэгч, эсхүл түүний төлөөлөгчийн туслалцаа авч болно.

29 дүгээр зүйл. Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт

29.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх дор дурдсан бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийж болно:

 29.1.1.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа;

 29.1.2.цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис;

 29.1.3.мал, амьтан;

29.1.4.улс хоорондын шуудангийн илгээмж;

29.1.5.сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал;

29.1.6.амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;

29.1.7.донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн;

29.1.8.хуульд заасан бусад бараа.

29.2.Энэ хуулийн 29.1-д заасан бараанд гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд бүрдүүлж өгөх болзолтойгоор дараалал харгалзахгүй гаалийн бүрдүүлэлт хийнэ.

29.3.Энэ хуулийн 29.1-д заасан барааг мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд гаргаж өгөх баталгааг бичгээр гаргана.

29.4.Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг дараахь тохиолдолд хийхийг хориглоно:

 29.4.1.гаалийн бичиг баримт зөрчилтэй;

 29.4.2.мэдүүлсэн барааны тоо, хэмжээ зөрүүтэй, эсхүл үнийн дүн нь зөрчилтэй;

 29.4.3.мэдүүлэгч нь гаалийн хууль тогтоомжийн зөрчил удаа дараа /2 буюу түүнээс дээш/ гаргаж байсан;

 29.4.4.энэ хуулийн 29.3-т заасан баталгааг гаргаж өгөөгүй;

 29.4.5.гаалийн болон бусад татвар, хураамж төлөөгүй, эсхүл төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу гаргаагүй.

30 дугаар зүйл. Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт

30.1.Энэ хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.

30.2.Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлтийг дараахь тохиолдолд хийж болно:

 30.2.1.барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;

 30.2.2.барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах.

Хоёрдугаар дэд бүлэг
Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах

31 дүгээр зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах

 31.1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт Монгол Улсын хоёр талын олон улсын гэрээний дагуу тогтоосон хилийн боомтоор оруулна.

 31.2.Гаалийн нутаг дэвсгэрт зарим нэр төрлийн бараа оруулах хилийн боомтыг энэ хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу, эсхүл Засгийн газрын шийдвэрээр тогтоож болно. 

32 дугаар зүйл. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед авах арга хэмжээ

 32.1.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий газарт тээвэрлэн хүргэх боломжгүй болсон тохиолдолд хамгийн ойр байрлах гаалийн байгууллагад мэдэгдэх, түүнд хүргэх арга хэмжээ авна. 

32.2.Энэ хуулийн 32.1-д заасан тохиолдолд тухайн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашиглах, эсхүл бусдад шилжүүлэхийг хориглоно.

 32.3.Энэ хуулийн 32.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлыг мэдүүлэгч өөрөө хариуцна.

33 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийн талаар гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэх

 33.1.Гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгсэл оруулах хилийн боомт, хүрэх газрыг тээвэрлэгч нь гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

 33.2.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хил дээр ирсэн даруйд нь тээвэрлэгч энэ тухай гаалийн байгууллагад мэдэгдэнэ.

33.3.Тогтоосон цагийн хуваарьтай зорчигч үйлчилгээний тээврийн хэрэгсэл гаалийн хилээр нэвтрэхээс нэг цагийн өмнө гаалийн байгууллагад мэдэгдэнэ.

34 дүгээр зүйл.Мэдээлэл, бичиг баримт гаргаж өгөх

 34.1.Бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хил дээр ирмэгц тээвэрлэгч нь тээ

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд